Монгол дахь Америкийн худалдааны танхимаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, байр сууриа хэлсэн юм.
Тус танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс "Сүүлийн хоёр жилийн хугацаанд Америкийн худалдааны танхимаас энэ хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, 120 орчим саналыг өгсөн.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гэж байх ёстой. Тус зөвлөлийн үйл ажиллагаа явагдахгүй байгаа учраас үүнийг хуульчлах шаардлагатай байна.
Тэр дундаа 100,000 ам.долларын босго тогтоох асуудлыг хөндөж ярьсан. Олон улсын жишгээр хөгжиж байгаа эдийн засагтай улс орнууд ийм босго тавьдаггүй юм байна.
10 мянган ам.доллароор ч хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч хэмээн тооцогддог юм байна. Тийм учраас дээрх босгыг тогтоохгүй байх нь зүйтэй гэдэг асуудлыг хөндөж ярьсан. Үүнийг тусгаж оруулсан байгаа.
Зарим нэг татварын хөнгөлөлт урамшууллын асуудал бий. Ялангуяа тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа тохиолдолд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж байгаа хөнгөлөлт байхгүй. Энэ нь одоогийн хөрөнгө оруулалтын орчныг бууруулж байна. Гэхдээ бодлого тодорхойлогчдын зүгээс Татварын тухай хуульд шинэчлэл хийх замаар шийднэ гэж хэлж байгаа.
Эдгээр өөрчлөлтийг хийснээр хөрөнгө оруулалтын орчин илүү сайжрах болов уу" гэлээ.
Г.Жавхлантөгс: Гадаадынхан 100 жилээр газар ашиглах гээд байна гэдэг асуудал үнэхээр байхгүй |
|