Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд болон Монголын зочид буудлын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, тулгарч буй асуудал, шийдлийн талаар санал солилцов.
Нийслэлийн хэмжээнд 237 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Тус салбарын эрүүл ахуй, аюулгүй байдал, тохижилт, хоол хүнсний үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын идэвх, оролцоо чухал байна. Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэвтрүүлэх, тогоочдын ур чадварыг сайжруулах зорилгоор олон улсын сургалтад хамруулах, тохижилт, бүтээн байгуулалтыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотын өнгө үзэмж хийгээд түүх, ёс заншлыг харуулсан “City Tour” буюу хотын нэг өдрийн аяллыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл их гардаг. Иймд жуулчдад зориулсан гудамж, талбайг нэмэгдүүлэх, үзвэр үйлчилгээг шинэчлэх шаардлагатай байна. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно” гэсэн юм.
| Жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шийдлийн талаар санал солилцлоо |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38