Ням, 2025-04-20
Иргэдийн 1072 хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд тус компанийн хувьцааг иргэд хэзээ худалдан борлуулж, ашиг хүртэж, бэлэглэж болдог болох талаар тодруулав. Энэ талаар "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт "2010 онд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд олгоход хувьцааны хэлбэрийг заагаагүй. Хязгаарлагдмал эрхтэй хувьцаа гаргасан. Харин одоо хэлэлцэж байгаа тогтоолоор иргэдийн хувьцааг энгийн болгоно. Тогтоолын төслийн эхний заалтад 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс төрсөн хүүхдүүдэд шууд энгийн хувьцаа олгохоор тусгасан. Өмнө нь үнэгүй олгосон хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх зохицуулалт төслийн хоёрдугаар заалтад байгаа. Тогтоол батлагдсанаар сонгодог буюу амьд хувьцаа болно гэсэн үг" гэв.  Иргэдийн хувьцааг энгийн болгосноор иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болох юм. 

Иргэдийн 1072 хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлнэ
2024-01-16 17:35:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 63
  • 10
  • 9
  • 8
  • 1
  • 13
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-20 21:25:58
    Bi bnshu: Dawuu erhte huwitsaan turuuleed arai erhin huwid culoote bn gsn ug
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-20 10:27:38
    ????????? : Цагаан сараас өмөн авмар байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-20 10:27:36
    ????????? : Цагаан сараас өмөн авмар байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-19 22:56:30
    Зочин: Давуу эрхтэй 2 хувьцаа бусд нь энгийн хувьцаа гээдл өгч байсан санагдах юм би буруу санаад бна уу давуу эрхтэй энийн хувьцаа 2 ямар ялгаатай байсан юм болоо бүр ойлгохооч байлаа энэ хувьцааг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-19 12:46:02
    Зочин: Зөв шүү дэмжиж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-18 18:54:06
    Зочин: Uursduu hudaldaj avaad daraa huvitsaanii unee usguh gj bgaam
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-18 17:42:53
    Зочин: te1tdeg bna shd kkk
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-18 14:35:03
    ?????: Hezeeenees irgedin dansand orh be
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-18 13:17:23
    Зочин: Хувьцааг арилжих цаг арай болоогүй.Үнэгүй өгсөн хувьцааны үнэ цэнэ өгөөжийг мэдрэх болоогүй байна.Одоо мөнгөтэй хэсэг нь худалдаж аваад хэсэгхэн хүний гарт төвлөрнө.Яг анхны өмч хувьчлал шиг болно.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-17 17:13:46
    Зочин: На барсан хүний хувьцааг яах вэ 2021онд нөхөр нас барсан бгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-17 16:17:14
    ?????: Яг тодорхой мэдээлэл алга тодорхой ярих хэрэгтэй шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-16 22:34:19
    ?????: Иргэдийн дансанд яг хэдийнээс орж эхлэх вэ...тодорхой бус байна
Шинэ мэдээ