Алба үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааны асуудал олны анхааралд байсаар байна.
Энэ тухай иргэд "Орон сууц өгөх, мөнгөн тусламж олгох нь тодорхой хэмжээнд дэмжлэг болох боловч үр хүүхдүүдийнх нь цаашдын амьдралд дорвитой нөлөөлж чадахгүй" хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй.
Тэгвэл энэ тухай "албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв".
Үлдсэн ар гэрт нь анхаарч байгаа нь магтууштай. Гол нь алба үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эд хэрэгсэл, хувцас, тоног төхөөрөмжийг нь хангалттай хангаж өгч, үүнд ч мөн анхаарлаа хандуулахыг хүсье.
Амь эрсдсэн алба хаагчдын ар гэрт 3 өрөө байр өгөх, үндсэн цалин олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина гэв |
|