Бямба, 2024-11-23
Дэлбэрэлтээс үүдсэн хохирлын дүгнэлт III сарын 15-нд гарна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарах юм байна.
 
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.
 
Ингэхдээ одоогийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэв.
 
Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.
 
Гэхдээ хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа учир хохирлын хэмжээ гарсан ч хэн нэгнээр төлүүлэх, албадан барагдуулах шийдвэр гарахгүйг мөн албаныхан онцоллоо.
 
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин ослын улмаас учирсан хохирол, түүнийг засварлах зардлын хэмжээирэх сарын 15-ны дотор гарах юм байна.

Дэлбэрэлтээс үүдсэн хохирлын дүгнэлт III сарын 15-нд гарна
2024-02-06 11:09:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0