Энэ сарын 7-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Түүний талаарх товч намтар, танилцуулгыг хүргэж байна.
Өдгөө 68 настай тэрбээр 2017 оноос хойш ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Ф.В.Штайнмайэр 1956 оны нэгдүгээр сарын 5-нд Дэтмольд хотод төрсөн. Жирийн гэр бүлээс гаралтай тэрбээр хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
1975 онд Социал-демократ нам /СДН/-д элсэж, улс төрийн салбарт хүч сорьж эхэлсэн байна. Түүний улс төрийн чадварыг нээн илрүүлэхэд 1998-2005 оны хооронд канцлер байсан Герхард Шрёдер чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
1998 онд СДН эрх баригч нам болсноос хойш Төрийн нарийн бичгийн дарга, Канцлерын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад хэргийн сайдаар ажилласан. 2009 онд Ф.В.Штайнмайер канцлерын сонгуульд Ангела Меркельтэй өрсөлдөж, ялагдсан түүхтэй.

Ф.В.Штайнмайэр гэргийн хамт.2010 онд Штайнмайэр эхнэрийнхээ бөөрний донор болсон нь германчуудын хайр хүндэтгэлийг хүлээх томоохон шалтгаан болсон гэж болно. Тухайн үед тэрбээр уг шийдвэрээ “баатарлаг үйл” бус хийх ёстой зүйлээ л хийсэн хэмээн тайлбарлаж байв.
Тэрбээр эхнэртэйгээ хуулийн сургуульд танилцсан бөгөөд нэг охинтой. “Ухаалаг, үнэнч, аминч бус” хэмээн найз нөхөд болон хамтран ажиллагсад нь түүнийг тодорхойлдог аж.
Монгол, Герман Улсын харилцан айлчлалууд /Эх сурвалж: ГХЯ/:
Монголын талаас:
- Ерөнхийлөгч: 1995, 2000, 2012 (Төрийн), 2015 (ажлын)
- УИХ-ын дарга: 1993, 2007, 2015
- Ерөнхий сайд: 1992, 2002, 2005, 2009, 2022
- Гадаад хэргийн сайд: 1991, 1997, 1999, 2003, 2010, 2012
Германы талаас:
- Холбооны Ерөнхийлөгч: 1998, 2008, 2015
- Бундестагийн Ерөнхийлөгч: 2006
- Холбооны Канцлер: 2011, 2016 /АСЕМ/
- Холбооны Гадаад хэргийн сайд:1996, 2014, 2023
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй