УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцжээ.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр ярианыхаа эхэнд төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллаж чадвал төрийн алба, төрийн үйлчилгээний нэр хүнд, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэнэ хэмээн онцлоод Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулжээ. Энэ хүрээнд Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн батлахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэлсэн байна.
УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны тавдугаар сарын 4-нд баталсан бөгөөд долоодугаар сарын 3-наас уг хууль хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлан ажилласан. Тус ажлын хэсэг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолуудыг баталж, Ёс зүйн хороог ажилд нь оруулаад байгаа юм.
| Ёс зүйн хорооны гишүүд үнэмлэхээ гардан авлаа |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38