Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг ‘’ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны VIII дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.
Энэ дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэнэ.
Бүтээлд тавигдах нийтлэг шаардлага:
- өгүүллийн нэр, өгүүллийн хураангуй, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал нь монгол, англи хэлээр байх;
- зохиогчийн цахим шуудан, утасны дугаарыг хавсаргасан байх;
- өгүүллийг MS Word программаар, үндсэн бичвэрийг Arial, 11pt, мөр хоорондын зай 1(single), эшлэл, зүүлтийг Arial, 10pt, мөр хоорондын зай 1(single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд .docx өргөтгөлөөр ирүүлэх;
- өгүүлэл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй ба 20 хүртэлх хуудастай байх;
- эшлэл, зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн, зүй бус хэллэг ашиглаагүй байх.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн дотор
Бүтээлд тавигдах тусгай шаардлага болон холбогдох журмыг дараах холбоосоор үзнэ үү: https://www.parliament.mn/nn/19101/
Бүтээлийг journalprti@gmail.com цахим хаягаар илгээнэ үү. Утас: 262520, 95953113
Иймд эрдэмтэн, судлаачид та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
СЭТГҮҮЛИЙН АЖЛЫН АЛБА
| ‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24