Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр (2024.02.19) “Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад заасан төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулахад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцох энэхүү хэлэлцүүлэгт Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон багш, судлаачид оролцов.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанкны мөнгөний бодлогын төсөөлөл, шинжилгээний систем” сэдэвт илтгэл, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “ Түүхий эд экспортлогч улс орны нэгдсэн бодлогын хүрээг тодорхойлох загвар: Монгол Улсын жишээн дээр” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Макро эдийн засгийн тооцоолол, төсөөлөл” сэдвээр, Сангийн яамнаас мөн сэдвийн хүрээнд тус тус илтгэл танилцуулсны дараа оролцогчид илтгэлүүдийн талаар тодруулж, Монгол Улсад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөлдөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| “Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38