Бямба, 2024-11-23
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл 2024 оны 02 дугаар 21-ний өдөр хурал боллоо. Хурлаар МУИС-ын Нийгмийн судалгааны хүрээлэнгээс тус яамны захиалга, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 2021-2023 онд хийсэн “Монгол Улс дахь ядуурлыг бууруулж, дундаж давхрааг өргөжүүлэх боломж, арга замыг судлах нь” судалгааны үр дүнг хэлэлцлээ.
 
Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон зөвлөлийн гишүүд, яамны холбогдох мэргэжилтнүүд, ХНХСҮСИ-ийн төлөөлөл, судалгааг гүйцэтгэсэн багийн төлөөлөл оролцлоо.
 
Тус судалгаагаар олон улсын сайн туршлага болон үндэсний хэмжээнд ашиглаж буй арга зүйг судлах замаар амьжиргааны түвшин, дундаж давхаргыг тодорхойлох аргачлал, хүн амын дундаж давхаргыг бүтэц, хэв шинжийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг санал болгон холбогдох бодлогын зөвлөмжийг боловсруулан танилцууллаа.
 
Судалгааны ажлыг олон улсын 2, үндэсний хэмжээний 4 удаагийн хурал, симпозиумд хэлэлцүүлж, 5 эрдэм шинжилгээний бүтээлийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
 
Судалгааны ажлаар дунд давхрааг тооцох Олон хэмжээст индекс буюу интерпретив, математикийн болон статистикийн гэсэн 3 индексийг санал болгож танилцууллаа.

 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа
2024-02-22 11:31:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0