Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр УОК хуралдлаа. Хуралдаанаар УОК-ын хоёрдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийлээ.
Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгджээ.

Иймд өнөөдрийн хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Мөн ихэнх сумуудын Засаг Даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа талаар хэлж байлаа.
Иймд зарим сумуудын ЗДТГ-ыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар шийдвэрлэлээ хэмээн Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа мэдээлэв.
| Зарим сумдыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар шийдвэрлэлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24