Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож цомын эзэн, алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид мэдээлэл хийлээ.
Канад улсын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ сорьж өндөр амжилттай оролцоод иржээ.
Тамирчин Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар ах, дүү уулчид. Н.Хэрлэн 2024 оны Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд мөнгөн медаль хүртэж, мөн цомын цувралын алтан медалийн эзэн болсон. Харин түүний дүү Н.Сэлэнгэ ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, ОУХМ цолоор өнөөдөр энгэрээ мялаажээ. Ийнхүү тэд мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болов.
Төрсөн дүүтэйгээ хамт дэлхийн тавцанд анх удаа зогсоод, медаль хүртсэндээ маш их баяртай байна” гэв.
Тамирчин Н.Хэрлэн “ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. Тиймээс маш хариуцлагатай. Энэ жил том зорилго тавьж оролцсон. Улирлын нээлттэй тэмцээн буюу БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн байсан учраас дээгүүр өрсөлдөнө гэж зорьсон. Тамирчин бүрийн мөрөөдөл олимп, дэлхийн тэмцээнээс медаль авах байдаг. Мөрөөдөлдөө нэг алхам ойртож, дэлхийн аваргын анхны медалийг зүүлээ. Тэр дундаа төрсөн дүүтэйгээ хамт дэлхийн тавцанд анх удаа гарч медаль хүртсэндээ маш их баяртай байна” гэв.
Түүний дүү, тамирчин Н.Сэлэнгэ “Олон улсын тэмцээнд гурав дахь удаагаа оролцлоо. Ингэхдээ ДАШТ-ээс Монгол Улсаас анх удаа хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Тэр тусмаа ахтайгаа хамт медалийн тавцанд зогсоод төрийн далбаагаа мандуулаад “Ах дүү хоёр” гэж дуудуулах сайхан байлаа” гэлээ.
Тэд хамтдаа 2015 оноос хойш уулын спортоор хичээллэж буй юм байна. Тамирчдын аав уулчин бөгөөд, энэ спортын хөгжлийн төлөө олон жил дасгалжуулагчаар ажиллаж буй аж.
Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг, тамирчдыг удаагийн Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулсан байна.
| Мөсөнд авиралтын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн ах, дүү ХОЁР |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24