Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалт 2024 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Стратегийн бодлого, дүн шинжилгээний газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Т.Наранхүү, японы талаас Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ж.Кадоваки, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ахлах зохицуулагч Ж.Камэи, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан захирал Ж.Миүра тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тус тусын байр сууриа танилцуулав. Энэ хүрээнд хоёр тал гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын аюулгүй байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэв.
Талууд хөгжил цэцэглэлтийн төлөөх энхийг эрхэмлэсэн үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолж, энэхүү үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтов.
| Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын уулзалт болов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24