Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар шинэкоронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Мөн БНСУ болон Японд эх орон руугаа ирэх хүсэлт гаргаад буй монголчуудаасаа эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, эхний ээлжинд Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр явсан, жирэмсэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй хүн гэх мэтчилэн шалтгаантай иргэд хамрагдах юм байна.
Цаашид Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авч ирэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар хуралдаан дээр ярилцаж байгаа аж.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
ШУУРХАЙ: БНСУ болон Японоос хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэр гаргалаа |
|