Улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөн, хэмжээ нь жилээс жилд өсөж, сүүлийн 10 гаруй жилийн дотор 2.4 сая тоннд хүрсэн байна.
“Хог хаягдал ба шийдэл” цахим зөвлөгөөнийг нээж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас холбогдож үг хэллээ.
Тэрбээр хог хаягдлын цогц менежменттэй болж, салбарын уялдааг хангаж, зөвлөгөөнөөс гарсан шийдэл, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэж ажиллахыг оролцогчдод уриалж, амжилт хүсэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газраас томилогдсон хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх “Шуурхай бүлэг”-ийг ахлан ажиллаж байна.
Европын холбооны “Свич Ази” хөтөлбөрөөс 2023 онд гаргасан бодлогын зөвлөмжид хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээ бага, хураамж төлөлт, цуглуулалт бүрэн бус зэргээс шалтгаалан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд хог хаягдлын менежментэд зарцуулж байгаа зардал, алдагдлыг төсвөөс татаас хэлбэрээр өгч санхүүжүүлдэг боловч аймаг, сумын түвшинд хангалтгүй байгааг дурджээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр албан даалгавраар “Эрүүл аюулгүй-цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд 21 аймаг, 330 сумын төв, улсын тусгай хамгаалалттай газар, усны сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүс орчмоос нийт 1200 тн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан.
Хэдийгээр зориулалтын бус газар хаясан ил задгай хог хаягдлыг цэвэрлэж байгаа хэдий ч уламжлалт хэлбэрээр 125.0 мянган га-аас их талбайд хог хаягдлыг дарж булшилж байгаа нь хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байна. Энэ нь орон нутагт ил задгай хог хаягдалд тавих хяналт, хариуцлага сул, иргэдийн ухамсар, хандлага муу, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаа хангалтгүй байгааг илтгэж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
| “Хог хаягдал ба шийдэл” цахим зөвлөгөөн болж байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38