Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн сайд И Жун Ху-тай 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо хоёр талын уулзалт хийв.
Энэ үеэр Сайд Н.Учрал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг цахим засаглал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын дараа Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
Тус гэрээний үндсэн дээр сансар судлал, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар тохирлоо.
| Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг БНСУ-д дээшлүүлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24