Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд болж, жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
| Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэхгүй байхыг үүрэг болголоо |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54