Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны /2024.04.08/ хуралдаан болж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Сонсголд гэрч дуудах тухай Түр хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэхээр тогтлоо.
Дараа нь Түр хорооны сонсгол товлон зарлах тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Иймд Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлон зарлах, мөн сонсголыг товлосонтой холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сонсголын бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг Хянан шалгах түр хорооны даргад даалгахаар тусгасан байлаа.
Хуралдааны төгсгөлд Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар нээлттэй сонсгол хийнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54