Монгол Улсад томилогдон ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурве Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд өргөн барив.
Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд Элчин сайдад ажлын өндөр амжилт ерөөв.
Элчин сайд А.М.Готсурве дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.
| Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайд жуух бичгээ өргөн барив |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24