Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай монгол улсын засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрсэн.
Өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулити нар дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Энэхүү хэлэлцээр нь Европын улсууд болон бусад улсуудтай байгуулсан хэлэлцээрүүдтэй харьцуулахад мэдээллийг хамгаалах, хэлэлцээрийг НҮБ-д бүртгүүлэх, Европын холбооны болон олон улсын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн бичиг баримтуудыг тусган оруулсан зэрэг онцлог давуу талтай болсон.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар:
Ташрамд дурдахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа энэ хугацаанд амжилттай хөгжиж, иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэн бөгөөд энэхүү ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө хоёр тал хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрсэн.
Германаас Монгол руу чиглэсэн импортын барааны ихэнх хувийг
Монголоос Герман руу ихэнхдээ малын гаралтай түүхий эд (52,1%), хувцас, оёмол эдлэл (39,0%) экспортолж байгаа болно.
Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам
Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27