Нийслэл хот болон Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн баг хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ.
Уг төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцов.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн хэлтсийн дарга М.Балдандорж, Дэлхийн банкны "Усны хөтөлбөр”-ийн ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн Чин Ганг, усны мэргэжилтэн Жэймс Тай, зөвлөх Д.Болор болон Д.Алтангэрэл нар оролцсон юм.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ боловсруулахдаа НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулна. Уг төсөл нь Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх гэсэн хоёр ажлаас бүрдэх тул ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ гаргах хоёр тусдаа гүйцэтгэгчтэй байхаар тохиролцлоо.
| Бохирын шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологи нэвтрүүлнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54