Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зүгээс хүүхдийн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх, сурвалжлахдаа хүүхдийн дээд эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх талаар хэлэлцэв.
Сургалтад өдөр тутмын сонин, сайт, телевизийн сэтгүүлчид оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцлаа. Тодруулбал:
Мөн хүүхэдтэй холбоотой аливаа мэдээ, мэдээлэл бэлтгэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдээс заавал бичгээр зөвшөөрөл авсан байх, хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн өнцгөөс хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалах зэргийг онцгойлон дурдлаа.
Түүнчлэн, хэвлэл мэдээллийн салбарын ёс зүй, соёл, “PR”-аас хүний эрхэд суурилсан хандлага руу шилжих талаар болон Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хамгааллын талаарх шинэ зохицуулалтыг үйл ажиллагаанд тусган мөрдөх, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажиллах зэрэг олон асуудлын талаар хэлэлцлээ.
| “Хүүхэдтэй холбоотой мэдээлэл бэлтгэхдээ эцэг, эхээс заавал бичгээр зөвшөөрөл авна” |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54