Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.
Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах бөгөөд наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулах бөгөөд байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.
Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед байгальд хамгийн ээлтэй оршихуй гэгддэг нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн-байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн ''Монгол оршихуйн Итгэл Үнэмшил''-ийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг зорьж буй юм.
Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах найруулагчийн багийнхан болон салбар хороодын дарга нарыг бэлтгэл ажлаа цаг хугацаанд нь хангаж ажиллахыг үүрэг болголоо.
| Үндэсний их баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54