Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Өнөөдөр үерийн болон голын ай савыг хамгаалах барилга, байгууламж барьж эхэллээ.
Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн аж. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулж байна. Түүнчлэн Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байгаа юм. Үүний дараа үерийн далан барих, барилга, байгууламжийг хүчитгэх ажлуудыг шат дараатайгаар хийнэ.
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа.

Тэрбээр "Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга, байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцөлд хүрвэл Дунд голын голдиролд байгаа барилга, байгууламжийг чөлөөлж дуусах юм” хэмээлээ.
Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна.
НЗДТГ, ХМОНХХ
| Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга байгууламжийг буулгаж, даланг хүчитгэж байна |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54