Бямба, 2024-11-23
Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч БНСУ-ын "Кореа Дистрикт Хитинг Инженеринг" ХК хооронд “Монгол Улсын Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн туршлага солилцох” тухай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
 
Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, "Кореа Дистрикт Хитинг Инженеринг" ХК-ийн дэд захирал Жеон Сү Вон болон бусад албаны хүмүүс оролцов.
 
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого боловсруулагчид, инженер, техникийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтуудыг зохион байгуулах юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

 


Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2024-05-31 10:04:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0