Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл нээлттэй бусад цахим платформд байршуулах, үүнийг хэрэгжүүлэх хүрээнд цаас, цаасан баримтыг цахим баримтад хөрвүүлэх, бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамж, техник технологийн асуудлыг шийдвэрлэсний дараа дагаж мөрдөх хугацааг тогтоох шаардлага үүссэн байна.
Түүнчлэн шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг УИХ батлахаар болж буйтай холбоотойгоор шүүгчид олгох зэрэг дэвийг олгох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх хугацаа шаардлагатай байгаа тул холбогдох хэсэг, заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзжээ.
Иймд ажлын хэсэг дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах, бичлэг хийхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэдэг саналыг Ж.Сүхбаатар гишүүн хэлээд тодруулж асуухад ажлын хэсгээс хариулахдаа “Нээлттэй тод байдалтай холбоотой, цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журмаараа зохицуулах бөгөөд холбогдох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална. Журмын төслөө боловсруулахдаа нарийвчлан ажиллах болно” гэв.
Д.Ганбат гишүүн шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр төсөлд тусгаж буй зохицуулалтын талаар санал хэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар бусад улс орны туршлагын талаар тайлбар, мэдээлэл өгсөн юм.
Ийнхүү Байнгын хороо төслийн анхны хэлэлүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Цогтбаатар гишүүн гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Шүүхийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг чуулганы хуралдаанд танилцуулахаар болов |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27