Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.06.11/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг амжилттай барьж дуусгасан.
Цаашид шинээр 3358 км төмөр зам барих, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад БНСУ-ын Солонгосын Үндэсний төмөр зам компани хамтран оролцож, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна.
Хоёр улсын хооронд төмөр замын салбарт олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд туйлын таатай байгааг хэллээ.
Тухайлбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги”-ийг хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах, Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэх баримт бичгийн боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран Солонгосын Төмөр замын корпорац (КORAIL), Тээврийн хүрээлэн (KOTI), Юушин Инженеринг Корпорац (Yooshin), Гео Шинжлэх Ухаан ба Эрдэс баялгийн нөөцийн хүрээлэн (KIGAM)-байгууллагууд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Мөн КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад өрнөж буй төмөр замын их бүтээн байгуулалттай уялдан цаашид төмөр замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх, хяналтын системийг сайжруулна гэдгийг хэллээ.
Элчин сайд Чой Жин-Воны зүгээс хоёр улсын төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, элчин сайд Чой Жин-Вон нь 2024 оны гуравдугаар сараас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.
| БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцов |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02