Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд туршлага солилцон хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Уулзалтаар талууд ярилцсан агуулгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
| ЦХХХЯ: Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54