Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө.
Хилийн чанадад 200 мянга орчим иргэн бий
Сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг сэтгэгдлээ ирүүллээ. Тэрбээр "Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Осака хотын ахлах сургуульд суралцдаг. Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна" гэв. /Эх сурвалж: СЕХ/
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байсан 7000 иргэнээс 4000 орчим нь саналаа өгчээ. Харин одоо хилийн чанадад 200 мянга орчим хүн амьдарч байна гэсэн албан бус тоо бий.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсон тул сонгогчид хоёр саналын хуудсыг бөглөнө. Эхний саналын хуудаснаас тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрсээс тухайн тойргийн мандатын тооны дагуу дугуйлна. Харин хоёр дахь саналын хуудсанд Дээд шүүхэд бүртгэлтэй, СЕХ-нд бүртгүүлсэн, нам, эвслүүдийн нэрсийн жагсаалт бий. Гадаад оршин суугаа сонгогчид зөвхөн хоёр дахь саналын хуудсыг бөглөнө. Ингэснээр тэд жагсаалтаас УИХ-ын гишүүн болох боломжтой нэр дэвшигчдийг сонгох юм. Учир нь саналын хоёр дахь хуудас нь Монгол улсыг нэг тойрог гэж тооцно.
| Гадаадад байгаа монголчууд саналаа өгч эхэллээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54