Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хүрээнд “Монгол, Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2024.06.20/ боллоо.
Хурлын нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, уг хурал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцолж үг хэлэв.
Түүнчлэн хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт тэлж буйг дурдаад, харилцааны түвшнийг ахиулах, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж буйг мэдэгдсэн юм.
Иргэний агаарын тээврийн компаниудын шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо нэмэгджээ.
Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд иргэний агаарын тээврийн компаниудын шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо нэмэгдсэн нь иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд түлхэц болж байна.
Эрдэм шинжилгээний хуралд холбогдох салбарын яам, судалгааны хүрээлэнгүүд болон бусад байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид оролцож Монгол, Туркийн харилцааны түүх, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл боловсролын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийжээ.
Эх сурвалж: ГХЯ
| Монгол, Турк улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өсжээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54