Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07.00 (тухайн улсын орон нутгийн цаг)-аас эхлэн саналаа өгч байгаа.
Санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 13095 сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цаг /тухайн улсын орон нутгийн цагаар/-т Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгч байгаа юм.
Сонгогчид 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст саналаа өгч байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цаг (Улаанбаатары цаг)-ийн байдлаар Кувейт улс дахь иргэд 100 хувь, Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаус Ард улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Бүгд Найрамдах Сингапур улсад байгаа иргэдийн ирц өндөр байна.
Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг.
Улмаар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
| Гадаад улсад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54