Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистанд хийж буй анхны төрийн айлчлал үргэлжилж буй.
Энэ хүрээнд манай улсын филармонийн Морин хуур найрал хөгжим, Узбекистаны үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжимтэй хамтран Ташкент хотноо «Узбекистан» олон улсын чуулга уулзалтын ордонд уран бүтээлээ толилуулжээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулсан уг хамтарсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар тус тус нээж, үг хэлэв. Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар узбек анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай буйгаа илэрхийлж, энэхүү хамтарсан тоглолт нь хоёр орны иргэдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв.
Монгол, Узбекийн сор болсон 21 бүтээлийг хоршин тоглож толилуулсан тус тоглолтыг Узбекистаны төр, засаг, бизнесийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нар, монгол иргэдийн төлөөлөл зэрэг 1500 хүн үзэж сонирхов.
| Филормонийн морин хуур найрал хөгжим Ташкент хотноо тоглолоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24