Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргасан гэх мэдээлэл тархаад байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргажээ. Тайлбарт:
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцууд аливаа мэдээ мэдээлэл нийтлэх, түгээхдээ эх сурвалжаас нь тодруулж байхыг зөвлөж байна” гэсэн байна.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар
| УИХ-ын 48 гишүүн улсаас орон сууц авахыг хүссэн гэх асуудалд тайлбар өгөв |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54