Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв.
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалаас хойш Вашингтон хотноо ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглэлээ.
Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, англи хэлний монгол багш нарыг бэлтгэх, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Ташрамд тэмдэглэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
| Э.Блинкен: Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ АНУ бахархдаг |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54