Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай 07 дугаар тогтоолыг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр баталсан.
Энэ хүрээнд “Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 улсын 36 багийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж байна. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.
Тэрбээр Монгол Улсын Их Хурлаас "Шинэ Хархорум” хотыг байгуулах, их бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил хэрэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Улсын Их Хурлын даргын захирамжаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсгийг байгуулсан талаар онцлов.

“Шинэ Хархорум” хотод олон улсын чанартай нисэх онгоцны буудал, Чойроос Мандалговь, Арвайхээр, Хархорум хотыг холбосон автозамын сүлжээ, Мөрөнгөөс Цэцэрлэг, Хархорум хотыг холбосон аялал жуулчлалын автозамын бүтээн байгуулалт хийгдэнэ.
Мөн Улаанбаатар хотоос Хархорум хотыг холбосон төмөр зам тавигдахаар төлөвлөгдөж байна. Үр дүнд нь бүс нутгийн хөгжил, ялангуяа Говийн бүс, Хангайн бүс, Баруун бүс нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт, амьдралын чанарт томоохон ахиц дэвшил авч ирэх бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа 2050” бүрэн хэрэгжихэд онцгой үүрэгтэйг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.
“Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад шилдэг 5 багийн бүтээлийг наймдугаар сарын 1-ний өдөр эцэслэн шалгаруулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсгийг байгуулжээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54