Пүрэв, 2024-11-21
“Mongolia house” төсөл манай орныг зорих жуулчдын тоог нэмэх ач холбогдолтой

“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын спортын тэмцээн уралдаануудаас гадна улс, үндэстнүүд соёлын үнэт зүйлсээ сурталчилан таниулах зорилготой House төслийг хэрэгжүүлэн, тамирчид, үзэгч хөгжөөн дэмжигчид, зочдод үүдээ нээгээд буй.

Манай улсын хувьд “Mongolia house” нэрэн дор нүүдэлчин ахуй соёл, өв уламжлал, үндэсний спорт, олимпизм, баг тамирчдаа дэмжих зорилготойгоор оролцож байна.

Монгол Улс 1964 онд Токиогийн олимпод оролцож эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд анх удаагаа олимпын наадмын үеэр өв соёл, нүүдэлчин ахуй, онцлогоо дэлхийд таниулах энэхүү үйл ажиллагаанд оролцох эрхийг авсан юм.

Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар хэлэхдээ " Олимпод оролцож байгаа 206 орноос 15 оронд л Mongolia House барих эрх олгосны нэг нь Монгол" гэв.

Япон, Солонгос, Энэтхэг, Катар, Монгол зэрэг азийн цөөхөн хэдхэн улс  энэхүү эрхийг авсан бол  европоос Герман, Франц, түүнчлэн Америк, Мексик, Канад зэрэг улс орнууд соёл уламжлалаа сурталчлан  хотхонууд нээгээд байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд жил бүр нэг сая жуулчныг хүлээн авах зорилт дэвшүүлээд байгаа юм.

“Mongolia house” төсөл нь манай улсыг зорин  ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид нь үзэж байна. “Mongolia house”-р зочилж байгаа зочдын дийлэнх нь гаднынхан байгаа бөгөөд европын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд ч маш ихээр зорьж байна.

Уг төслийг МҮОХ-ны санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд болон бизнесийн түнш байгууллагууд дэмжин оролцож байна.

Эх сурвалж: МҮОХ


“Mongolia house” төсөл манай орныг зорих жуулчдын тоог нэмэх ач холбогдолтой
2024-08-02 11:02:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ