Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улс нь Булангийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд хоёр улсын харилцаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлов.
Мөн Элчин сайд Мухаммад Аль-Мутайри-г Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Гадаад харилцааны яамны “Алтан Гэрэгэ”-г дурсгав.

Элчин сайд Мухаммад Аль-Мутайри албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын засгийн газар, Гадаад харилцааны яам, бусад байгууллагууд төдийгүй Монголын ард түмний зүгээс байнга дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ
| Кувейт улсын элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24