Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан. Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0,7 их наяд төгрөг нийт 2,3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулна. Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна.
Мөн хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар тусгасан. Хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол 2024 оны 12 сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж үе шаттай хэрэгжүүлэх, зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгажээ. Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгасан байна.
Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус багтаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
| 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барина |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54