Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. Үүнтэй холбоотойгоор хэн, ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.
- Би хуульч хүн. Хууль зүйн яамыг удирдаж байгаа хүний хувьд хэлэхэд хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт Монгол Улсад байхгүй. Хууль бусаар хөрөнгөжих хуулийн зүйл заалт 2012 онд Эрүүгийн хуульд орсон. Дараа нь үндэслэлгүй хөрөнгөжих болж хувирсан. Харамсалтай нь энэ хуулийн зүйл заалт орсноос хойш гурван удаагийн Өршөөлийн хуулиар Монгол Улс авлигачдаа өршөөсөн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын хууль гаргаж, 35 их наяд төгрөгийн асуудлыг тус хуульд хамааруулж Өршөөлийн хуулиар өршөөсөн. Одоогийн Засгийн газраас өргөн бариад байгаа Хууль бус хөрөнгө орлогыг хураах төсөлд бид ямар нэгэн ял, шийтгэл ярихгүй байгаа. Гэхдээ 2002 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол хураая л гэж байгаа. Энэ зүйлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж, Засгийн газар УИХ руу оруулсан байгаа. Олон нийт шүүмжилж байгаа асуудлын тухайд Ерөнхий сайд өөрөө тайлбар өгөх байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24