Баасан, 2025-05-16
Хөвүүний нь тансаглал Л.Оюун-Эрдэнийн унах шалтгаан болохоос илүү Л.Оюун-Эрдэнийг унагаж тансаглах гэсэн бирдүүд л айхтар ажиллаж, асуудлыг үлээн хөөргөж байгааг ард түмнээрээ ойлгох ёстой

Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалын асуудлыг арагш тавиад цөөхөн үндэслэл тоочъё. Бухимдалгүй уншвал бүгддээ тус нэмэртэй юм болов уу хэмээн санах.


2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээнд хувь нийлүүлэлтийн асуудал байдаг. Энэ дотор зээлийн хүүг бууруулах, үргүй зардлыг танах гэх мэт нэн чухал асуудал багтдаг. Циклээрээ Засгийн газар энэ гэрээнд санал дэвшүүлж, асуудлыг ярих, нэг үгээр хэлбэл Монголдоо ашигтай болгох болзолт хугацаа энэ он юм. Долоон жил тутамд олддог маш ховор боломж. Өдий хүртэл Монгол улсад ноогдол ашиг олгоогүй байгаа уг төслийнхөнд, одоо Засгийн газар, Монголын төрийнхөн “ОНТРЭ” хэмээх компанийн асуудлыг ярьж Монголын зөв болгох энэ нөхцөл ид хэлэлцэгдэж байгаа ийм үед Л.Оюун-Эрдэнийн албаасаа буу, огцор гэдэг хөдөлгөөн өрнөж байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг огцруулснаар Оюу толгой, ОНТРЭ-тэй холбоотой Монголын эрх ашиг арагш унана. Тэдний боломжууд л нэмэгдэнэ. Энэ бол Монголд ноцтой хор уршиг юм. Эм Си Эс компанийг Засаг огцруулах хөдөлгөөний санхүүжүүлж, дэмжиж байгаа мэдээлэл явж байна. Ийм байх үндэстэй. Ухаа худаг хэмээх том ордыг эзэмшигч энэ компанитай Засгийн газар, Баялагийн сан зөвшөөн хийж, уг ордын ашгийн зохих хувийг ард түмэнд олгуулах ажил удааширсаар байгаа. Шийдэгдээгүй байгаа. Нэг компани Монголчуудын нийтийн боломжийг авч, хязгааргүй баяжих энэ хандлага Ухаа худаг төдийгүй, Нарийн сухайт, Төгрөг нуур, Эрдэнэтийн овоолго , өөр өчнөөн ордод нүүрлэсэн байгаа. Л. Оюун-Эрдэнэ уг нь үүнтэй тэмцэж, Монголчуудын тусын тулд, нийтийн боломжийн төлөө ажиллаж ирсэн нь үнэн билээ. Тиймийн учир Л. Оюун-Эрдэнийг огцруулахын их аянд эдгээр нийтийн боломжид эзэн суугчдын л эрх ашиг гүн суусан нь ойлгомжтой. Үүнийг ойлгож, үндэсний эрх ашгаа бодож Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй байх нь Монголд ашигтай.

Хоёрхон хоногийн өмнө Гашуун сухайт Ганц мод боомтыг холбох ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүллээ. Зөвхөн энэ боломж, энэ ач холбогдлыг төлөө монголчууд асар их цаг хугацааг алдсан. Таван жил Ерөнхий сайд хийлээ гэж Л.Оюун-Эрдэнийг буруутгаад байх шиг. Тав байтугай жил тогтвортой засаглаж байж л энэ ажлыг хийдэг. Ингэж язгуур эрх ашгаа тэтгэдэг. Хойд, урд хоёр айлаа хар л даа. Хэдхэн л хүн засаглаад л байгаа биз дээ. Хил холболтын энэ түүхэн эрх ашигт нөхцөлийг Л.Оюун-Эрдэнэ засаглагч он жилүүдээрээ буй болгосонтой маргах хэрэггүй юм. Чухамдаа л тогтвортой байж, гадаад дотоодын олон сөрөг эрх ашгуудыг даран байж энэхүү нөхцөлийг тэр бий болгосон. Энэ хил холболтын ажлын цаашдын тогтвор, үр дүнг гүйцээлгэхийн тулд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй байх хэрэгтэй.

Гурвын гурван нам хамтран ажиллаж байгаагийн хүчинд эдгээр ажлууд урагшилж байгаа юм. Энэ утгаараа, үнэмлэхүй эрх ашгийн үүднээс ч энэ Засгийн газар 2028 оны хүртэл засаглах ёстой. Алдаа оноог нь тэр цагт шүүх учиртай. Дунд нь бусниулж болохгүй юм. Л.Гантөмөр, Т. Доржханд хоёрын Л.Оюун-Эрдэнийг огцруулж болохгүйн тухай хэлсэн үндэслэлүүд угтаан эдгээрийг л илэрхийлж байх ёстой юм. Гэвч тэдгээр дарга нар хүний, ард түмний сэтгэлд хүрэх углуургатай үгсийг эс хэлэв. Өөр олон гишүүд ч энэ талаар дуугарсан. Өлгөөд авах өөдтэй үг байсангүй. Энэ дээр л чухамдаа Монголын төрийн түшээдийн бяд тааруу байгаа нь анзаарагдаж байна.

Гэвч бид үндсэн эрх ашиг, улсынхаа хэтийн сайн сайхны төлөө үргэлж нэгдэж байх ёстой. Гурвын гурван нам хамтран ажиллаж байгаагийн хүчинд эдгээр ажлууд урагшилж байгаа юм. Энэ утгаараа, үнэмлэхүй эрх ашгийн үүднээс ч энэ Засгийн газар 2028 оны хүртэл засаглах ёстой. Алдаа оноог нь тэр цагт шүүх учиртай. Дунд нь бусниулж болохгүй юм. Л.Гантөмөр, Т. Доржханд хоёрын Л.Оюун-Эрдэнийг огцруулж болохгүйн тухай хэлсэн үндэслэлүүд угтаан эдгээрийг л илэрхийлж байх ёстой юм. Гэвч тэдгээр дарга нар хүний, ард түмний сэтгэлд хүрэх углуургатай үгсийг эс хэлэв. Өөр олон гишүүд ч энэ талаар дуугарсан. Өлгөөд авах өөдтэй үг байсангүй. Энэ дээр л чухамдаа Монголын төрийн түшээдийн бяд тааруу байгаа нь анзаарагдаж байна.

Гэвч бид үндсэн эрх ашиг, улсынхаа хэтийн сайн сайхны төлөө үргэлж нэгдэж байх ёстой. Ерөнхийлөгч ч байр сууриа илэрхийлэх ёстой бус уу. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар. Залуусын орлогоо нотол, огцор гэж байгаа бүхэн зөв. Үнэн. Л.Оюун-Эрдэнэ ч орлогоо нотолж, үнэнийг өгүүлэх ёстой. Энэ бол манай эрх ашиг. Үндэсний нэхэгдэл. Хамгийн нэг тодорхой нь хөвүүний нь тансаглал Л. Оюун-Эрдэнийн унах шалтгаан болохоос илүү Л.Оюун-Эрдэнийг унагаж тансаглах гэсэн бирдүүд л айхтар ажиллаж, асуудлыг үлээн хөөргөж байгааг ард түмнээрээ ойлгох ёстой юм даа. Л.Оюун-Эрдэнэд олон дутагдал байж болох ч, одоо яг энэ цагт түүнийг огцруулж, Монголын түгээмэл эрх ашгийн дутагдал болж болохгүй юм.

Б.БАЯР

Эх сурвалж: Tug.mn


Хөвүүний нь тансаглал Л.Оюун-Эрдэнийн унах шалтгаан болохоос илүү Л.Оюун-Эрдэнийг унагаж тансаглах гэсэн бирдүүд л айхтар ажиллаж, асуудлыг үлээн хөөргөж байгааг ард түмнээрээ ойлгох ёстой
2025-05-16 15:28:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-05-16 16:07:01
    Зочин: Gerege toweriin 15 davhriinhnii eeljit yadmag zohiol uu? Avilgiin uur uurhai bolson Yerunkhii said ogtsor! Amargui gedeg ugnees tsaashgui iim Prime minister MGL-d hereggui.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-05-16 16:01:05
    Зочин: Монголчуудын амьдрал ахуй улам бүр л хэцүүдсэн. Ядуурал гаарч, дарга нар тэдгээрийн гэр бүлийн тансаглал хэрээс хэтэрлээ. Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээж огцрох ёстой. Хангалттай л баяжаа байлгүй дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-05-16 15:59:27
    Зочин: Зүгээр л огцруул
Шинэ мэдээ