“…Сайжруулсан шахмал түлш” гэх шууд л утаа алга болгочихмоор нэртэй түлшийг “Тавантолгой түлш” ХХК хийдэг. Гэвч, энэ компанийн түлш УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөх өвлөөс бусдад нь амжилт үзүүлээгүй юм. Компани ч тэр чигээрээ санхүүгийн алдагдал байсан нь ил болж, өнгөрсөн жил нийт 2.1 их наяд төгрөгийн зөрчлийг Аудитын байгууллагаас УЕПГ-т шилжүүлсэн. Тэндээс хаачсан нь сураггүй л байна.
Хамгийн гол нь, “…“Тавантолгой түлш” компанийн түлшний барьцалдуулагчид асуудал нь байдаг” гэлцдэг. Голдуу Хятадаас авдаг. Ковидын үеэр “Улаанбаатар” гурилаар барьцалдуулж ч үзсэн. Ер нь асуудал ихтэй.
Мөн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 онд “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг ажил хэрэг болгосон бололтой. Гэвч, туршиж авчирсан түлш нь целлоид маягийн химийн наягдал материалаар барьцалдуулсан болж таарчээ. Айлуудын зуухыг хайлуулаад баларсан байгаа юм. Одоо тэр түлшний үлдэгдэл нь “Тавантолгой түлш”-ийн агуулахад хог болоод хэвтэж байгаа аж.
Үүнээс хэцүү нэг мэдээ дуулдав. Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна. Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана гэсэн үг.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?! |
2025-05-19 15:09:29
2025-05-19 11:16:03
2025-05-19 11:15:25
2025-05-19 11:13:52
2025-05-16 15:28:30
2025-05-16 14:45:13
2025-05-16 14:44:35
2025-05-16 14:44:10
2025-05-15 10:06:13
2025-05-15 10:04:36