Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд УИХ-ын 2024 оны сонгуулиар унагах гэж ихээхэн хичээсэн. Гэвч баралгүй, тэр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг огцруулахын тулд хамтарсан Засгийн газрыг чичлээд л байна. Гэвч, удахгүй энэ зөв байсныг амьдрал нотолж л таарна даа. Зөвхөн саяын Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт л гэхэд Тавантолгойг таалдаг манай Ухаахудагийнхнаас гадна Орос, Австрали, Индонезийн нөлөөгөөр гацдаг байсан. Хэрвээ энэ гэрээг Хятадын талтай хийлгүй 3-4 сар алдсан л бол Трампын тариф, Оросын байр суурь гээд дахиад боломж хаагдахаар байв. Ингэж, Тавантолгойн ордыг авч үлдээд, дээрээс нь Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярихдаа “…Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал юм. Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ухаахудаг биднийх, “Шангрила” тэднийх гэдгийг л хэлж, бид ч тэгж ойлгох нь зөв байгаа юм.
Өнөөдөр дүрэмгүй тоглоомоор пирамид өрж байна. Тэр пирамид маргааш нурна. Харин түүнээс өмнө “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү” гэдгээ ухах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| “Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх… |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24