Улс төр ирэх долоо хоногоос буцлах төлөвтэй болов. Төрийн эрхийг дангаар барих эрхийг 24 оны сонгуулиар авсан МАН-д үе хоорондын толхилцол газар авсан. Чинээндээ тулжээ. Тэр нь: МАН-ын дарга хэн болох вэ гэдэг дээр илүү илэрч байна. МАН – ынхан 70-аад оныхон, 80-аад оныхон б ую у МАСЗХ , НАМЗХ гэж хуваагдсан. 70- аад оны МАСЗХ-нууд нь Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай , 80-аад оны НАМЗХ-нууд нь УИХ-ын даргатай, Ерөнхий сайд асантай байна. МАН-ын даргад 70- аад оноос Ерөнхий сайд Г.Занданшатар, 80-аад о ноос УИХ -ын дарга Д.Амарбаясгалан н э р дэвшиж өрсөлдөх нь. Г.Занданшатар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй, мөнхүү улс төрийн ондоо намаас ч дэм тус авч байгаа. Д.Амарбаясгалан нь МАН- ын өнөөгийн дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нартай байна. Тэр хоёр өчигдөр нэг нь Казахстан, нөгөөдөх нь Орос руу айлчлалаар мордов. Тэрнээс өмнө Г.Занданшатар Д.Амарбаясгалан 2 ойр ойр хэд уулзжээ. Эх сурвалж өгүүлэхдээ: Г.Занданшатар Д.Амарбаясгаланд уулзах саналууд тавьж байгаад уулзсан. МАН-ын даргын сонгуультай холбоотой юмнууд ярьсан. Тохирох МАНуулзалтууд хийсэн . Тэгээд амжилтгүй болсон. Д.Амарбаясгалан нэрээ татахгүй, дэвшинэ гэдгээ хэлсэн гэв. Товчлох нь ээ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвших шийдвэрийг гаргаад Казахстан руу нисчээ. Энэ бол МАН-ын 80-аад оныхон 70-аад оныхонтойгоо үзэлцэхээр болсон гэсэн үг. Г.Занданшатарыг дэмжигч талаас : МАН хурлаа зарлаж Г.Занданшатарыг намын даргаар батламжилна гэдэг зарыг тарааж байна. Мөнхүү МАН-ын хуучны том кадрууд М.Энхболд, Сү.Батболд нар Ерөнхийлөгчийг Бээжинд айлчлахад дагаж очсон. МАН-ынхан Бээжингийн уулзалтаар олон юм яригдсан гэж ярьж байна. Нэг илрэл нь өчигдөр М.Энхболд, Сү.Батболд хоёртой холбоо хамааралтай МАН-ын гишүүд гарч ирж хурал хийгээд намынхаа хурлыг шахлаа. МАН-ын д арга Л.Оюун-Эрд энэ болохоор Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг Монголдоо буцаад ирэнгүүт намынхаа хурлуудыг зарлана гэжээ. Д.Амарбаясгалан бол Л.Оюун-Эрдэнийг огцроход ч, тэрнээс хойш ямар нэг улс төрийн үйлдэл хийгээгүй. Үг ч дуугараагүй. Хэрэвзээ Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллагыг даргалдаг, МАН-даа нэлэнхүйд нь тогтоосон нөлөөгөө алдаагүй Д.Амарбаясгалан асуудалд биечлэн оролцоод эхэлбэл өнөөгийн бүрэлдэн тогтож буй улс төрийн далд бүтэц амархан нурж хэмхэрнэ. Шулуухандаа тэрбээр нэр дэвших л юм бол МАН- ын дарга болно. Энэ нь Г.Занданшатарт аюултай байгаа. Мөнхүү МАН-ын дарга удирдлага , удирдах зөвлөл зэрэг байгууллагад гишүүдээс нь янз бүрийн санал шаардлага очиж байгаа гэнэ. Гишүүд нь намын даргаа АН шиг өрсөлдөөнтэй, мэтгэлцээнтэй сонгоё. Энэ чинь сонгууль болохоос томилгоо биш гэж шаардах болсон байна. Уулаасаа АН-ын даргын сонгууль ч нийгэмд таатай уур амьсгалтай үзэгдсэн. МАН-ын гишүүдэд ч тэгж бууж. Тиймийн учраас өөрийн намын сонгуулийг томилгоо болгохгүй гэж үзсэн шинжтэй. Ийнхүү МАН-ын хурал зарлагдаж намын даргаа сонгох нь тодорхой болмогц, басхүү Д.Амарбаясгалан үеэ төлөөлж өрсөлдөөнд орохоо мэдэгдмэгц бага хурлын гишүүд нь хуулийн байгууллагуудаас бичиг сачиг, утасны дуудлага авах болж. Энэнээс болоод МАН- ын бага хурлын гишүүд айдаст автжээ. Гэвчиг энэ дээр бага хурлын гишүүд нь, ахиулаад МАН-ын гишүүд их дургүйцэж эгдүүцээд эхэлсэн байна.
Ө.Билэг
МАН-ын бага хурлын гишүүд айдаст автжээ… |
2025-09-05 11:19:22
2025-09-05 11:18:48
2025-09-05 11:17:54
2025-09-04 12:11:22
2025-09-04 12:10:54
2025-09-04 12:10:17
2025-09-04 12:06:39
2025-09-04 12:05:22
2025-09-02 12:30:53
2025-09-02 12:29:59