Намууд ард түмний амьдарлыг авч явдаг. Ямар нам сонгуульд ялах, ард түмний төлөө юу хийх вэ, амьдрал ахуй, эдийн засаг яах нь уу, валютын ханш ямар байх нь вэ гэх зэрэг бүх асуудал ялсан намын хийх ажил байдаг билээ. Энэ нь ялсан намын хүн Ерөнхий сайд болдог, тэр нам нь ямар мөрийн хөтөлбөртөй вэ гэх зэргээр, тэр бүү хэл гадаадын аль улстай түншлэх, ямар үзэл баримтлалтай байх вэ гэх зэрэг нь хүртэл ард түмний амьдралд шууд нөлөөлж байдгийг бид сүүлийн гучин жил арьс махандаа ортол мэдэрч сурлаа. Өнөөдөртөө Монголд МАН, АН гэх хоёр л том улс төрийн хүчин байдаг бөгөөд тэд л сонгуулийн суурь ялалтыг авах магадлалтай. Бусад жижиг намууд бол улс орныг аваад явчих суурь хүчин зүйл гэх юм байхгүй, зүгээр л дээрх хоёр намаас хальж гарсан гомдсон, бас энэ хоёр томыг дагаад хоолонд хүрэхгүй гэдгээ ойлгосон хүмүүсийн нэгдлүүд байдаг. Тэд улс орон ард түмнийг авч явах байтугай өөрсдийнхөө гишүүдийг ч бүрэн аваад я в ч и х о ю у н ы б о л о н үзэл бодлын потенциал байдаггүй. Харин нам нэртэй байж хэдэн суудал авч, засагт эрх барих намын хүн дутсан тохиолдолд н ө х ө ө с ө н д я в ж х э д э н хүнээ сайд болгон татвар төлөгчийн мөнгөөр тэжээх гэсэн овжин нөхдийн нэгдэл байдаг даа. Одоо бол МАН засаг барьж байгаа. Мөн томоохон сөрөг хүчин нь АН байна. Энэ хоёр нам 2028 хүртэл ард түмнийг бодох, тэдний амьдралыг сайжруулах, баялаг бүтээх томоохон бүтээн байгуулалт хийх зав үнэндээ хомс байх нь гэсэн таамаг улс төр судлаачид гаргаж байна. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. Харин манай улсын эдийн засаг одоо ямар байгаа билээ. Иргэд нь бараг тавин хувийн татварт дарлагдаж, юмны үнэ түүн дотроо хүнсний барааны үнэ, доллар хоёр гэрлийн хурдаар өсөж Манж, Орос хоёрын вассал явсан үеэсээ дордож байна. Манай гадаад долларын нөөц хасах руу орчихсон гэнэ. Энэ нь юу ч үгүй болсон биш, нөхөгдөж чадахгүй хэмжээнд хүрч дан алдагдалтай амьдарч байгаа гэсэн үг юм. Төсөв дээр багш нарын цалинг нэмэхгүй гэж төсөвлөж. Дээрээс нь үйлдвэрчний эвлэл цалин нэмэгдүүлэх жагсаал цуглаан, ажил хаялт хийхээр төлөвлөж байгаа гэж цуурхаж байна. Татварыг бууруулах нь бүү хэл шаталсан хэлбэрээр нэмэх гэж шүлэнгэтэн сурталчилж байгааг бид харж байна. Бүх юман дээр татвар тавьж арай л үхлээ гэж үлдэгсдээс нь татвар авахгүй байгааг бид мэднэ. Үл хөдлөх зарсны, машин авсны, гэрээслэлийн гэх зэргээр тоочиж үл барам т а т в а р б и д н и й э р г э н тойронд эргэлдэнэ.Ийм байхад намууд түмэн чөлөөгүй дотоод улс төрдөө дарагдсаар он гаргах нь. Намын даргаа сонгох, д ү р м и й н ө ө р ч л ө л т ө ө батлуулах, орон нутаг болон намын дагалдах албан тушаалтнуудаа сонгох солих гээд. Мөн намуудын Их хурлууд хуралдаж таарна. Харин он гарангуут 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Дээр доргүй ухаан мэдрэлгүй улстөржиж чавхдсаар зургаан сар хүргэх биз. Тангараг өргөж, наадам нээж, тэрнийг бахдан ярилцаж амарсаар намар хүргэж төсөв гэж ухнатсаар он гаргана. Он гараад л 2028 оны УИХ-ын сонгууль эхлэх аж. Сонгууль эхэлсэн жил өөрсдийнхөө ард түмэнд хайртайг ярьж, өрөөлийн муу муухайг уудална уу гэхээс юм хийдэг тэнэг байх уу. Гоё рийл хийж хүчтэй сүртэй хөгжим дэвссэн кино үзсээр бас бие биенээ үзэн ядсаар наадам хүргэнэ. Ингээд ирээдүйн хоёр жил ард түмнийг гэх зав энэ хоёр намд үнэндээ гарахгүй нь. Бид харин яажшуухан амьд мэнд тэсч үлддэг байгаа юм. “Аргална даа” гэгчээр тэснэ дээ хэдүүлээ.
Ө.Тулга
Эх сурвалж: Өдрийн сонин
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй |
2025-09-10 11:12:26
2025-09-10 10:56:05
2025-09-10 08:07:18
2025-09-10 07:59:28
2025-09-10 07:58:17
2025-09-09 12:27:52
2025-09-09 12:23:36
2025-09-09 12:22:32
2025-09-09 08:56:57
2025-09-08 11:53:12