МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ аас баривчлан нэг сараар хорихоор болсон. Талийгаач түншийнхээ гарын үсгийг хуурамчаар хэрэглэсэн байж магадгүй гэж АТГ үзэж байгаагаа тайлбарласан. Ц.Чулуунзагдтай хэвлэл мэдээллийнхэн олон жил нөхөрлөж байна. Хэвлэлүүдийн сонгуультай холбоотой зардал түүний гараар тараагддаг юм. Иймээс энэ нөхөр ямар хүн бэ гэдгийг улс төр бичдэг хэвлэл бүр мэднэ. Ц.Чулуунзагд арай ч үхсэн түншийнхээ гарын үсгийн дардас дараад мөнгө хулгайлах цагаандаа гарчихсан хүн биш ээ. АТГ харддаг, харддаг гэхэд арай ч үнэмшил муутай юмаар хардах шиг боллоо. Өөрсдийнх нь хэлж буйгаар улс төр ороогүй л юм бол ийм болхи зүйлээр баривчлаад, түүнийгээ нүдээ ч цавчихгүй олон нийтэд мэдээлж байгаа нь айдас төрүүлж байна. Мэдээж хэд хоногоос хэргээ хүлээсэн гэх байлгүй. Бүүр дээр нь “Шар сааж сүүг нь дамласан” хэргээ ч давхар хүлээнэ биз. МАН намын төв байр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэг нарийн бичгийн даргыг нь баривчилчхаад байхад өмөөрч дуугарах ганц ч хүн гарахгүй байгаа нь гунигтай. Улс төрийн намынхан сонгуульд ялбал бүлгээрээ төрд гардаг, ялагдвал бүлгээрээ гудамжинд “лааз өшиглөдөг” хувь заяагаа нэгтгэсэн хүмүүс байдаг биш үү. Учир начрыг нь олон түмэнд тайлбарлаж үнэн мөнийг нь хэлэхгүй бол намынх нь нэрэнд муу байх даа. Ер нь намуудын нэр хүнд ийм гүлдийсэн үйлдлээсээ болж л олон түмний дунд унаж байдаг. Уул нь нам байхгүй бол төр байхгүй болж, төр байхгүй болбол улс байхгүй болно гэдэг жирийн үнэнийг одоо хаа хаанаа ойлгомоор юм. МАН-ынхан Ц.Чулуунзагдыг өмөөрөөд ганц “зүрх” ч дардаггүй байна шүү.
Ө.Мэнд
Эх сурвалж: Өдрийн сонин
| МАН нарийн бичгийн даргаа төв байрнаасаа “суйлуулчихаад” өмөөрч дуугарсан ганц ч хүн гарсангүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24