УИХ-ын гишүүн, хууль санаачлагч д.дамба-Очир хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. тэрбээр “монгол улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо гэдгийг тодотгон хэлье. Тиймээс хорт хавдрыг зөвхөн хавдар судлалын үндэсний төвд биш аймаг, дүүргийн эмнэлгүүдэд оношлох шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд 21 аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулж, долоон төрлийн хорт хавдрыг эрт оношлох хууль, эрх зүйн нөхцөл ийнхүү бүрдэж байна. Иргэд бүтэн жилийн турш эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах боломжтой болно.
Иргэд ихэвчлэн хорт хавдраа хожуу шатандаа оношлуулдаг. Бидний амьдралын хэвшил, хооллолт зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл залуужсаар байгаа учраас эрт илрүүлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай. хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эдгэх боломжтой байдаг. Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэлээ.
Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. мөн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, хүн амын өвчлөл, насны онцлогоос шалтгаалан:
-40, түүнээс дээш насныхан элэгний в, с вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа,
| Хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулах хууль батлагдлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24