Мягмар, 2024-11-26
Ц.Элбэгдорж нөгөөдөр ирэнгүүт баривчлах уу

Монгол Улсын Ерөнхийлөгч  асан Ц.Элбэгдоржийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж, АТГ-аас шалган, улмаар хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, сэжигтнээр тооцоод байгаа юм. Тэрээр эх орондоо ирж чадахгүй, "Хурал хуй ихтай байна" гэх шалтгаанаар Солонгос улсад байгаа юм. Тэрээр өнгөрсөн сард Солонгос улсаас нэвтрүүлэгт орсон билээ. 
 
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр энэ сарын 3-нд БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтад орсон байна. 
 
Мөн түүнийг ирмэгц тусгаарлахгүй албадан саатуулж, Төв аймгийн цагдан хорих төвд тусгаарлан шалгах холбогдох байгууллагын шийдвэр гарсан гэдэг мэдээлэл байна. 
 
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг одоогоос 8 жилийн өмнө буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед 2012 оны 4 дүгээр сард АТГ-аас гэрээс нь баривчлан саатуулж, оймс гозойлгож байсан түүхтэй билээ. 
 

Ц.Элбэгдорж нөгөөдөр ирэнгүүт баривчлах уу
2020-04-01 09:50:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0