Мягмар, 2024-11-26
"Импортоор орж ирэх хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн барьж байна"

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ “Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд хуулийн төсөл өргөн барьж байна. Гаднаас импортоор орж ирж байгаа хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хуулийн төсөл өргөн барьж байна. Монгол Улс хүнсний ногоогоо нэгэн үед 100 хувь дотоодоосоо хангаж байсан. Одоо дөнгөн данган 40 хувь хүрэхгүйг хувийг нь дотоодоосоо хангаж байна. Үлдсэнийг нь гаднаас чанаргүй ногоогоор хангаж байгаа.
 
Хүнсний ногооны гаалтийн татварыг нэмэгдүүлэх нь зөвхөн хэдэн ногоочдын гадагшаа урсах валютыг хаах асуудал биш. Энэ бол Монгол хүний эрүүл, аюулгүй байх асуудал. Яагаад гэвэл урд хөршөөс орж ирдэг ногоо чанарын баталгаагүй, 70-80 төрлийн газар тариаланд хэрэглэдэг хор байдгаас дөнгөж 4-5-ийг нь манай мэргэжлийн хяналтынхан хянаж чаддаг. Тимээс хилээр химийн хортой хүнсний ногоо орж ирж байна гэсэн үг.
 
Монголын олон олон газар тариалангийн компаниуд хүнсний ногооны салбараас гарч байна. Сэлэнгэ аймаг 6000 гаруй ногоочинтой байсан бол одоо 3000 орчим болсон байна.
 
Хуулийн төслийг батлуулснаар өдөр тутмын хэрэгцээндээ хүмүүс чанартай дотоодын ногоогоор хангагдах боломж бүрдэх юм. Тиймээс энэ хуулийн төслийг хаврын чуулганаар шуурхай горимоор хэлэлцүүлнэ. Тиймээс манай ногоочид ногоогоо сайн тарих хэрэгтэй” гэв.
 
А.Сүхбат “Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Монгол Улс сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөлөөрөө эхний гурван байрт зогсож байгаа. Энэ бол бидний идэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. 1997 онд Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элсэж орсон байдаг. Ингэхдээ бодлогын хувьд алдаа гаргаж, дээд тал нь 20 хувийн татвар тавьж өгсөн. Энэ нь монгол хүний хэрэглээнд шууд нөлөөлж эхэлсэн” гэв.

"Импортоор орж ирэх хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн барьж байна"
2020-04-07 12:25:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0