Мягмар, 2024-11-26
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болжээ

Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр сард хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгах болсон тухай Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэлэв.
 
Тухайлбал УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын  “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэргийг сэргээн шалгахаар болжээ. 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болжээ
2020-04-08 11:45:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0