Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул өнөөдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Ц.Тувааны оронд буюу АН-ын ЕНБД-ын даргын албан тушаалд Ц.Баатархүүгийн нэрийг тус намын дарга С.Эрдэнэ оруулж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Ц.Баатархүү нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалыг хашдаг байна. Хэнтий аймагт 1981 онд төрсөн, МУИС, Хан-Уул дээд сургуулийг төгссөн. АНУ-д мэргэжил дээшлүүлсэн АН-ын шилдэг боловсон хүчин юм. Тэрээр Монголын Лектор төвийг нөхдийн хамт үүсгэн байгуулж захиралаар ажиллаж байсан байна.
Ц.Баатархүүг АН-ын ЕНБД-ын албан тушаалд томиллоо |
|